Хиймэл оюунд суурилсан
инновацын шинэ технологи

Хиймэл оюун
& Инноваци

Монгол яриаг бичвэрт, бичвэрийг ярианд хөрвүүлэгч анхдагч технологи
Ярианд суурилсан системүүдийг хөгжүүлж, технологийн хувьсгал хийе.

Туршиж үзэх

ТУРШИЛТ

Text to speech

БИЧВЭРИЙГ → ЯРИАНД
хөрвүүлэхийг турших

Automatic speech recognition

ЯРИАГ → БИЧВЭРТ
хөрвүүлэхийг турших

ЧИМЭГЭ СИСТЕМС

Монгол хэлний яриа боловсруулалт

Чимэгэ системс 2019 онд байгуулагдан, хиймэл оюун ашиглаж, хүний яриа боловсруулах инновацын шинэ технологийг хөгжүүлж буй Монгол гарааны компани юм. Өнөөдөр дэлхий даяар хэлний боловсруулалт хүчээ аван хөгжиж, техник хэрэгслүүдтэй хүний хэлээр харилцах хэмжээнд хүрч байна. Робот,ухаалаг байшин, машин гээд бүхий л техник хэрэгслүүдийг яриагаар удирддаг болжээ.
Тиймээс бид Монгол хэлний хувьд яриаг бичвэр, бичвэрийг яриа болгох технологийг бүтээж, цааш сайжруулан хөгжүүлж байна. Одоогоор бид Монгол хэл дээр төвлөрч байгаа боловч цаашид бусад хэлний хувьд тус технологийг нэвтрүүлнэ.

Alternatives PNG-Bild

Бичвэрийг яриа руу

Бичвэр тестийг компьютероор уншуулж, яриулах технологи. Монгол хэлний хувьд бид одоогоор хамгийн чанартай уншуулж чадаж байгаа. Одоо бид чанараас илүү бага нөөц идэх, хүний эмоци оруулах гэх мэт оновчлолууд хийж байна.

Alternatives PNG-Bild

Яриаг бичвэр рүү

Монгол хэлний хувьд яриаг бичвэр болгох технологи мөрөөдөл байлаа. Тус системийн танилтын хувийг бид 90% давууллаа. Цааш танилтыг улам ахиулахын тулд уйгагүй ажиллаж байна. Танилт 1% сайжрахад хэрэглэгчийн бүтээмж багадаа 10% дээшилнэ.

Alternatives PNG-Bild

Хэлний мэдэгдэхүүн

Компьютерт Монгол хэлний мэдэгдэхүүн, ойлголтыг суулгах асуудал. Англиар NLU гэсэн энэ салбарт бид анхаарлаа хандуулан ажиллаж байна.

МАНАЙ БАГ

Компанийн ард буй түлхүүр хүмүүс.

Бадрал

С.Бадрал

Үүсгэн байгуулагч

Программ хангамжийн инженерийн багаа удирдан ажилладаг. ХБНГУ-н Аахен хотын их сургуулийг программ хангамжийн инженерээр төгссөн.

Төгөлдөр

Э.Төгөлдөр

Үүсгэн байгуулагч

Хиймэл оюуны багаа удирдан ажилладаг. ХБНГУ-н Берлин хотын техникийн их сургуулийг компьютерын ухаан мэргэжилээр төгссөн.

New

Магадгүй Та

Программ хангамжийн инженер

Хиймэл оюуны компанид программ хангамжийн инженерээр ажиллах сонирхолтой бол бидэнтэй холбогдоорой.

×

ХЭРЭГЛЭЭ

Тус технологийн хэрэглээнээс...

Аудио файлыг эсвэл өгөгдлийг автоматаар текст рүү хөрвүүлэх боломжтой.

Аудио болон видео агуулгын ярианаас бичвэрээр хайлт хийх боломжтой.

Чимэгэ технологийг ашиглан дуудлагын төвүүдийг бүрэн автоматжуулах боломжтой.

Чимэгэ технологийг ашиглан өөрийн номыг янз бүрийн хоолойгоор уншуулах боломжтой.

Чимэгэ технологийг ашиглан дэлгэцийн бичвэрүүдийг уншуулах боломжтой.

Аудио файлыг эсвэл өгөгдлийг автоматаар текст рүү хөрвүүлэх боломжтой.

Жинхэнэ хүнээс үл ялгагдам эмоцитой хоолойгоор яриулах боломжтой.

Гэр болон байшин барилгыг дуу яриагаар тав тухтай удирдах боломжтой.

Бичихэд төвөгтэй жижиг оврын төхөөрөмжүүдтэй шууд яриагаар харьцах боломжтой.

ХОЛБОО БАРИХ

Та бидэнтэй холбоо барихыг хүсэж байвал:

МТҮП 424, Улаанбаатар хот

Утас: +976 77111140

Э-мэйл: info@chimege.mn